Арьсанд яагаад үрчлээ үүсдэг вэ?
Арьс нь 3 давхаргаас тогтдог. Өнгөц гадна давхаргыг
эпидермис буюу эвэрлэг бүрхэвч гэдэг.
Дунд давхаргыг дермис гэдэг. Дермисын доор дермисын доорх
давхарга буюу өөхөн эдийн давхарга байдаг.
Хүн залуу байхад арьс чийглэг, уян хатан чанар нь сайн
байдаг
Учир нь арьсны холбогч эдийн давхаргад эластн, коллаген
гэсэн уургууд баялаг байдаг учраас уян хатан чанар сайн байдаг.
Хөгшрөх тусам дермис давхарга нь коллаген эластин уургаа
алдах мөн өөхөн давхаргаа алдсанаас арьс улам нимгэн болж, чийглэг байдлаа
алдаж үрчлээ үүсч эхэлдэг.
Арьсны хөгшрөлт явагдахад коллаген, эластин, гиалуроны хүчил гэх мэт арьсны уян хатан чанар, чийгшилтийг хадгалдаг уургийн бодисууд эвдэрч, цөөрдөг тул арьс үрчийж өнгөө алддаг байна.
Үрчлээ яагаад үүсдэг вэ?
Дараах гадны болон бие махбодын бодисын солилцооны өөрчлөлтөөс арьсанд үрчлээ үүсдэг байна. Үүнд:
25-наснаас эхлэн арьсны коллаген, эластин үүсэх явц эрс
удааширдаг
Нарны туяаны нөлөөгөөр арьсны коллаген, эластин уургууд задарч байдаг
Хөгшрөлтийн улмаас бодисын солилцооны удаашрал өөрчлөлт
Хэт таргалалт
Идэвхтэй хөдөлгөөн хийхгүй байх
Ус бага уух
Витамин, эрдэс бодис багатай хоол хүнс хэрэглэх
Жимс, ногоо бага хэрэглэх
Стресс ихтэй амьдралын хэв маяг
Нойр, амралтын хэмнэл алдагдах
Нарны туяаны нөлөөгөөр арьсны коллаген, эластин уургууд задарч байдаг
Хөгшрөлтийн улмаас бодисын солилцооны удаашрал өөрчлөлт
Хэт таргалалт
Идэвхтэй хөдөлгөөн хийхгүй байх
Ус бага уух
Витамин, эрдэс бодис багатай хоол хүнс хэрэглэх
Жимс, ногоо бага хэрэглэх
Стресс ихтэй амьдралын хэв маяг
Нойр, амралтын хэмнэл алдагдах
No comments:
Post a Comment